MENU

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын гарын авлага

Уг төсөл нь амын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, мэдээлэл хүргэх зорилго бүхий “Амин хариуцлага” төслөөс урган гарсан. Төслийг Глобал Шейпэрс Улаанбаатар нийгэмлэгээс санаачлан Азийн Хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Сангийн Яам, Зам Тээврийн Яам, Замын цагдаагийн газартай хамтран зохион байгуулж байна.

 Ази, Номхон далайн орнуудад нийт хүн амын нас баралтын 60% шалтгаан нь зам тээврийн осол болж буй бөгөөд жил бүр 1.25 сая хүн амиа алдаж байна. Азийн Хөгжлийн банкны хөгжиж буй орнуудын жагсаалтанд зам тээврийн ослоор амиа алдсан хүмүүсийн тоогоор Монгол улс долоо дугаар байранд жагсаж байгаа нь энэ чиглэлээр зайлшгүй ажиллах шаардлагатайг харуулж байгаа юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг талаарх боловсролын материалууд нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудад аль хэдийн боловсруулагдсан, түгээгдсэн байна. Эдгээрийг боловсруулахад залуучуудын оролцоо нэн чухал учир Глобал Шейпэрс Улаанбаатар нийгэмлэг дунд болон ахлах сургуулийн сурагч, багш нарт зориулсан …. Боловсруулахаар ажиллаж байна.

Бидний гол зорилго нь Монголын хойч үе болсон хүүхэд залууст замын хөдөлгөөний зөв мэдлэгийг шат дараатайгаар хүргэх, үлгэр жишээ жолооч болон явган зорчигчдыг бэлтгэх юм. Төслийн хүрээнд улсын болон хувийн дунд сургуулиудын сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдал, зөв зан төлвийг төлөвшүүлэхээр … тараан хамтран ажиллана.