Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэгээс зохион байгуулсан “Тогтвортой Хөгжлийн Залуу Манлайлагч” хөтөлбөр 3 дахь амжилттай өндөрлөж, төслийн уралдааны ялагчид тодорлоо.
“The Young Sustainable Development Leaders”- Хөтөлбөрийн тухай
Тогтвортой Хөгжлийн Залуу Манлайлагч хөтөлбөр нь НҮБ-аас 2030 он хүртэл дэлхийн улс орнууд, хүн төрөлхтний хэрэгжүүлэх гэрийн даалгавар болгон дэвшүүлээд буй “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын талаарх мэдлэг, мэдээлэл, боловсролыг дээшлүүлэх, энэ чиглэлээр өөрсдийн эргэн тойрон, хүрээлэн буй орчиндоо эерэг нөлөөлөл үүсгэж чадах элч манлайлагчдыг бэлтгэх зорилготой билээ.
2022 оны хөтөлбөрийн 25 оролцогч 8 долоо хоногийн турш “Тогтвортой хөгжлийн зорилтууд”, төслийн менежмент, хувь хүний хөгжил, карьер төлөвлөлт зэрэг олон чиглэлийн хүрээнд явагдсан сургалт, лекцүүдэд хамрагдан, эцсийн шатанд өөрсдийн сонгон авсан тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд нийгэмд чиглэсэн төслийг санаачлан, баримт бичиг боловсруулан, санаагаа танилцуулан өрсөлдлөө.
Ийнхүү нийт 5 баг маш чухал хөндөж, сонирхолтой шийдлийг санал болгосон танилцуулгуудаа хийсэн ширүүн өрсөлдөөний эцэст цорын ганц ялагчийн нэр тодорч, “MINUS-ONE” төслийг санаачлагчид тэргүүн байр эзэлж 3 сая төгрөгийн шагналын эзэд болсон юм. Тэд кофе шопуудаас гарч буй хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулагдах боломжтой хаягдлыг дахин боловсруулах газарт хүргэх төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Монгол Улсад 2017 оноос “Тогтвортой Хөгжлийн Залуу Манлайлагч” хэрэгжиж эхэлснээс хойш нийгэм, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх төслүүдийг 27 лидер тус хөтөлбөрийн ментор болж, 85 хөтөлбөрийн оролцогчидтой хамтран ажиллажээ.
Хамтран ажилласан нийт байгууллагууддаа дахин талархал илэрхийлье.
Program Sponsors:
Тогтвортой хөгжлийн зорилтууддаа хүрэхийн тулд хүн бүрийн оролцоо, идэвх санаачлага зайлшгүй шаардлагатай билээ. 2 сарын турш үргэлжилсэн хөтөлбөрийг төгсч буй залуу манлайлагч нарыг эргэн тойрондоо нөлөөлөл үүсгэж чадах хамгийн сайн төлөөлөгчид болон бэлтгэгдсэн гэдэгт хөтөлбөрийг зохион байгуулагчдын зүгээс итгэж байна.