MENU

Тогтвортой хөгжлийн залуу манлайлагчийн хөтөлбөр

2015 оны 9 сарын 25нд НҮБ-ын гишүүн 193 орон 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилтуудад гарын үсэг зурсан. Дэлхий даяар чухалчлан үзэж буй эдгээр зорилтуудыг таниулах өөрсдийн хувь нэмрээ оруулахаар Глобал Шейпэрс Улаанбаатар нийгэмлэг Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг залууст таниулах, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх гурван шатлалт төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Глобал Шейпэрс Улаанбаатар нийгэмлэг нь энэхүү олон улсын санаачлагыг Монгол улсад хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бидний хийсэн урьдчилсан судалгаагаар Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд олон түвшинд үйл ажиллагаанууд явагдаж байгаа бөгөөд тогтвортой хөгжлийн талаарх ерөнхий чиглэлээр үүнээс ч олон судалгаа, төслүүд хэрэгжиж байгаа юм. Хууль болон бодлогын түвшинд Тогтвортой хөгжлийн зорилтууд хангалттай яригдаж байгаа хэдий ч иргэд тэр дундуу залууст эдгээр зорилтуудыг хүргэж, мэдлэгийг нэмэгдүүлэх талаар хангалттай ажил хийгдэхгүй байна гэж үзсэн юм. Иймд бид дээрх төслийг санаачлан а) ирээдүйн багш нарын бэлтгэх б) залуусын оролцоог нэмэгдүүлэх (үе тэнгийнхнээсээ суралцах) в) сошиал медиа кампанит ажил гэсэн ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Энэхүү төслийн үр дүнд залуус тогтвортой хөгжлийн зорилтууд тэдний өдөр тутмын амьдралд хэрхэн хамаарч байгаа талаар ойлголттой болохоор гадна бусдад ойлголт өгөх, зорилтуудад хүрэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах боломжтой болох юм. Мөн ТХЗ-уудын талаар мэргэшсэн багш нарийг бэлтгэх бөгөөд 2017 оны хавар эхлэх уг төсөл нь олон нийтийн сүлжээ, радио, телевиз […]
Read More ›

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын гарын авлага

Уг төсөл нь амын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, мэдээлэл хүргэх зорилго бүхий “Амин хариуцлага” төслөөс урган гарсан. Төслийг Глобал Шейпэрс Улаанбаатар нийгэмлэгээс санаачлан Азийн Хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Сангийн Яам, Зам Тээврийн Яам, Замын цагдаагийн газартай хамтран зохион байгуулж байна.  Ази, Номхон далайн орнуудад нийт хүн амын нас баралтын 60% шалтгаан нь зам тээврийн осол болж буй бөгөөд жил бүр 1.25 сая хүн амиа алдаж байна. Азийн Хөгжлийн банкны хөгжиж буй орнуудын жагсаалтанд зам тээврийн ослоор амиа алдсан хүмүүсийн тоогоор Монгол улс долоо дугаар байранд жагсаж байгаа нь энэ чиглэлээр зайлшгүй ажиллах шаардлагатайг харуулж байгаа юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг талаарх боловсролын материалууд нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудад аль хэдийн боловсруулагдсан, түгээгдсэн байна. Эдгээрийг боловсруулахад залуучуудын оролцоо нэн чухал учир Глобал Шейпэрс Улаанбаатар нийгэмлэг дунд болон ахлах сургуулийн сурагч, багш нарт зориулсан …. Боловсруулахаар ажиллаж байна. Бидний гол зорилго нь Монголын хойч үе болсон хүүхэд залууст замын хөдөлгөөний зөв мэдлэгийг шат дараатайгаар хүргэх, үлгэр жишээ жолооч болон явган зорчигчдыг бэлтгэх юм. Төслийн хүрээнд улсын болон хувийн дунд сургуулиудын сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдал, зөв зан төлвийг төлөвшүүлэхээр … тараан хамтран ажиллана.
Read More ›

Хэвлэл мэдээллийн залуу манлайлагч хөтөлбөр

Хэвлэл мэдээллийн залуу манлайлагч хөтөлбөр нь хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт сонирхолтой залуу мэргэжилтнүүдэд онолын мэдлэгээ бататгаж, бодит ажлын туршлагаар дамжуулан өөрсдийн чадварыг сайжруулахад чиглэлдсэн 5 сарын хөтөлбөр юм. Хөтөлбөрт шалгарсан оролцогчид нь Монгол улсын тэргүүлэх сэтгүүл зүйн дөрвөн байгууллагад ажлын дадлага хийж, улмаар сэтгүүл зүйн олон чиглэлээр бодит туршлага хуримтлуулж, тухайн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, хамт олноос суралцах юм. Найман шилдэг залуучууд уг хөтөлбөрт шалгарах ба өөрсдийн карьераа эхлүүлж амжаагүй эсвэл мэргэжлийн боловсрол эзэмшээгүй ч хэвлэл мэдээллийн салбарт сонирхолтой залууст зориулагдсан хөтөлбөр болно. Тавигдах шаардлага нь одоо эсвэл сүүлийн 3 жилийн дотор бакалаврын зэргээ эзэмшсэн байх бөгөөд идэвх, чармайлттай байх зэрэг юм. Хөтөлбөр нь үндсэн 3 хэсгээс бүрдэх ба үүнд ажлын байрны дадлага, сургалт болон гадаадад туршлага судлах зэрэг орно. Эдгээр нь оролцогч залуусын онолын мэдлэгээс гадна сэтгүүл зүйд тулгарч буй асуудалд шийдэл олох, сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлох, өөрсдийн чадвараа сайжруулахад чиглэгдсэн.
Read More ›

Монголын Эдийн Засгийн Форум - Монгол Мөрөөдөл Хэлэлцүүлэг

Глобал Шейпэрс Улаанбаатар Нийгэмлэг нь Монгол мөрөөдөл клубтэй хамтран “Монгол мөрөөдөл” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны Монголын ЭЗ Форумын үеэр зохион байгуулсан билээ. Тус хэлэлцүүлгийн зорилго нь залууст эерэг хандлагыг үүсгэх, цаашид Монголын эдийн засгийн хөгжилд хөтлөх нийтлэг зорилгыг хүмүүст суулгахад оршсон юм. Глобал Шейпэрс Улаанбаатар Нийгэмлэг нь Монгол мөрөөдөл клубтэй хамтран “Монгол мөрөөдөл” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны Монголын ЭЗ Форумын үеэр зохион байгуулсан бөгөөд тус хэсэг нь форумын хамгийн их хүн оролцсон хэлэлцүүлгийн нэг болсон юм. Хэлэлцүүлгийг Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал асан, 2014 оны Дэлхийн Залуу Удирдагчаар сонгогдсон Б.Бямбасайхан удирдан явуулсан бөгөөд панелистуудаар ХСҮТ-ийн мэс засалч Г.Үнэнбат, Сант сургуулийн захирал З. Энхмөнх, Монгол Телевизийн захирал Ч.Номин, Харвардын Анагаах ухааны сургуулийн судалгааны ажилтан Доктор Б.Батзаяа нар сонгогдон монгол мөрөөдлийн талаарх өөрсдийн үзэл бодлыг хуваалцсан юм.
Read More ›

Нэр төрөө эрхэмлэх өдөр

Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр нь жил бүрийн 10 сарын гурав дах Лхагва гараг тохиодог билээ. Тус өдрийг Ази, Европ, Ойрхи Дорнод, Африк, Америк гээд дэлхийн өнцөг буланд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд мянга мянган сайн дурийнхан хөтөч, зохион байгуулагчаар ажиллаж, өсвөр үеийнхэн, сурагчдад нэр төрөө эрхэмлэхийн чухлыг таниулдаг уламжлалтай. Глобал Шейпэрс Улаанбаатар нийгэмлэг нь Дэлхийн Залуу Манлайлагчидтай (Young Global Leaders) хамтран уг арга хэмжээний хүрээнд хүүхэд залууст нэр төрийн тухай ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, үзэл санааг таниулах зорилгоор Улаанбаатарын сургуулиудаар цуврал лекц, яриа, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг. Глобал Шейпэрс Улаанбаатар нийгэмлэг нь Дэлхийн Залуу Манлайлагчидтай (Young Global Leaders) хамтран уг өдрийг 2016 оны 10 сард долоо дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлсэн ба 450 гаруй сурагчид оролцсон юм. American School of Ulaanbaatar, Сант, Орчлон зэрэг сургуулиуд нь Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдрийг сургалтын хөтөлбөртөө тусгасан байдаг ба багш, сургалтын менежерүүд нь тухайн өдөр нэр төрийн талаарх харилцан яриаг удирдан зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. Манай нийгэмлэг уг үйл ажиллагааг жил бүр үргэлжлүүлэн нэр төр, эрхэм чанарыг хүүхэд бүрт ойлгуулж, нийгэмдээ нэр хүндтэй, зөв бие хүн болж төлөвшихөд хөтлөх зорилгоор цаашид ч зохион байгуулан ажиллах болно.
Read More ›

Амин хариуцлага замын хөдөлгөөний аюулгүй байдлын төсөл

Товч танилцуулга: Амин хариуцлага төсөл нь Глобал Шейпэрс Улаанбаатар нийгэмлэгээс санаачлан Азийн Хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Зам Тээврийн Яам болон Замын цагдаагийн газартай хамтран хэрэгжүүлж буй замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, мэдээлэл хүргэх зорилготой төсөл юм. Төслийн зорилго нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолооч, явган зорчигч, бага насны хүүхдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох төлөвшил олгох, энэ чиглэлэээр төр, нийгэм, бизнесийн болон олон улсын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сурталчлах улмаар Монгол улсын нийгэм эдийн засагт эерэг өөрчлөлт оруулах юм. Төслийн хүрээнд бэлтгэсэн реклам, мэдээлэл, танилцуулга нь давхардсан тоогоор сая гаруй хүнд хүрээд байна.
Read More ›

Монгол гэр төсөл

Mongol Ger project took off when Ulaanbaatar Hub shaper Bat-Erdene's tweet went viral becoming one of the most shared tweets in Mongolia with over 1,700 retweets. "Mongol Ger" project aims to bring nomadic culture and vital life skills to urban school children. Through this project middle and high school students in 60 public schools received Gers and selective course on Mongol ger and its features. “Mongol Ger” project was realized with the support from Oyu Tolgoi LLC, Ministry of Education, Culture and Science and Institute of Engineering and Technology of Mongolia.
Read More ›

Залуу Мэргэжилтнүүдийн Хөтөлбөр

Залуу мэргэжилтнүүдийн холбооны Монгол дах салбар (The Young Professionals' Group - Mongolia Chapter) байгууллагаас 2015 оноос анх санаачлан хэрэгжүүлж буй менторшип хөтөлбөр юм. Хөтөлбөр нь оролцогч залуучуудад өөрсдийн салбарт өрсөлдөхүйц ур чадварыг олж авах, хувь хүн, залуу мэргэжилтний хувьд хөгжих, мөн чадварлаг менторууд болон үеийн чадварлаг залуустай танилцах боломжийг олгодог.
Read More ›