MENU

Тогтвортой хөгжлийн залуу манлайлагчийн хөтөлбөр

2015 оны 9 сарын 25нд НҮБ-ын гишүүн 193 орон 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилтуудад гарын үсэг зурсан. Дэлхий даяар чухалчлан үзэж буй эдгээр зорилтуудыг таниулах өөрсдийн хувь нэмрээ оруулахаар Глобал Шейпэрс Улаанбаатар нийгэмлэг Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг залууст таниулах, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх гурван шатлалт төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Глобал Шейпэрс Улаанбаатар нийгэмлэг нь энэхүү олон улсын санаачлагыг Монгол улсад хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бидний хийсэн урьдчилсан судалгаагаар Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд олон түвшинд үйл ажиллагаанууд явагдаж байгаа бөгөөд тогтвортой хөгжлийн талаарх ерөнхий чиглэлээр үүнээс ч олон судалгаа, төслүүд хэрэгжиж байгаа юм. Хууль болон бодлогын түвшинд Тогтвортой хөгжлийн зорилтууд хангалттай яригдаж байгаа хэдий ч иргэд тэр дундуу залууст эдгээр зорилтуудыг хүргэж, мэдлэгийг нэмэгдүүлэх талаар хангалттай ажил хийгдэхгүй байна гэж үзсэн юм. Иймд бид дээрх төслийг санаачлан а) ирээдүйн багш нарын бэлтгэх б) залуусын оролцоог нэмэгдүүлэх (үе тэнгийнхнээсээ суралцах) в) сошиал медиа кампанит ажил гэсэн ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Энэхүү төслийн үр дүнд залуус тогтвортой хөгжлийн зорилтууд тэдний өдөр тутмын амьдралд хэрхэн хамаарч байгаа талаар ойлголттой болохоор гадна бусдад ойлголт өгөх, зорилтуудад хүрэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах боломжтой болох юм. Мөн ТХЗ-уудын талаар мэргэшсэн багш нарийг бэлтгэх бөгөөд 2017 оны хавар эхлэх уг төсөл нь олон нийтийн сүлжээ, радио, телевиз зэргийг ашиглан 15,000 хүнд шууд хүрэх төлөвлөгөөтэй.