MENU

Монголын Эдийн Засгийн Форум - Монгол Мөрөөдөл Хэлэлцүүлэг

Глобал Шейпэрс Улаанбаатар Нийгэмлэг нь Монгол мөрөөдөл клубтэй хамтран “Монгол мөрөөдөл” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны Монголын ЭЗ Форумын үеэр зохион байгуулсан билээ. Тус хэлэлцүүлгийн зорилго нь залууст эерэг хандлагыг үүсгэх, цаашид Монголын эдийн засгийн хөгжилд хөтлөх нийтлэг зорилгыг хүмүүст суулгахад оршсон юм.

Глобал Шейпэрс Улаанбаатар Нийгэмлэг нь Монгол мөрөөдөл клубтэй хамтран “Монгол мөрөөдөл” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны Монголын ЭЗ Форумын үеэр зохион байгуулсан бөгөөд тус хэсэг нь форумын хамгийн их хүн оролцсон хэлэлцүүлгийн нэг болсон юм. Хэлэлцүүлгийг Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал асан, 2014 оны Дэлхийн Залуу Удирдагчаар сонгогдсон Б.Бямбасайхан удирдан явуулсан бөгөөд панелистуудаар ХСҮТ-ийн мэс засалч Г.Үнэнбат, Сант сургуулийн захирал З. Энхмөнх, Монгол Телевизийн захирал Ч.Номин, Харвардын Анагаах ухааны сургуулийн судалгааны ажилтан Доктор Б.Батзаяа нар сонгогдон монгол мөрөөдлийн талаарх өөрсдийн үзэл бодлыг хуваалцсан юм.