MENU

Хэвлэл мэдээллийн залуу манлайлагч хөтөлбөр

Хэвлэл мэдээллийн залуу манлайлагч хөтөлбөр нь хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт сонирхолтой залуу мэргэжилтнүүдэд онолын мэдлэгээ бататгаж, бодит ажлын туршлагаар дамжуулан өөрсдийн чадварыг сайжруулахад чиглэлдсэн 5 сарын хөтөлбөр юм. Хөтөлбөрт шалгарсан оролцогчид нь Монгол улсын тэргүүлэх сэтгүүл зүйн дөрвөн байгууллагад ажлын дадлага хийж, улмаар сэтгүүл зүйн олон чиглэлээр бодит туршлага хуримтлуулж, тухайн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, хамт олноос суралцах юм.

Найман шилдэг залуучууд уг хөтөлбөрт шалгарах ба өөрсдийн карьераа эхлүүлж амжаагүй эсвэл мэргэжлийн боловсрол эзэмшээгүй ч хэвлэл мэдээллийн салбарт сонирхолтой залууст зориулагдсан хөтөлбөр болно. Тавигдах шаардлага нь одоо эсвэл сүүлийн 3 жилийн дотор бакалаврын зэргээ эзэмшсэн байх бөгөөд идэвх, чармайлттай байх зэрэг юм.

Хөтөлбөр нь үндсэн 3 хэсгээс бүрдэх ба үүнд ажлын байрны дадлага, сургалт болон гадаадад туршлага судлах зэрэг орно. Эдгээр нь оролцогч залуусын онолын мэдлэгээс гадна сэтгүүл зүйд тулгарч буй асуудалд шийдэл олох, сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлох, өөрсдийн чадвараа сайжруулахад чиглэгдсэн.