MENU

Бидний тухай

БИДНИЙ ТУХАЙ

Глобал Шейперс нийгэмлэг нь Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх нийгэмдээ хувь нэмрээ оруулах сонирхолтой 20-30 насны манлайлагч залуусын нэгдэл юм. 2011 онд анх байгуулагдсан цагаасаа эгнээндээ 6100 гаруй залуучуудыг нэгтгэсэн бөгөөд өдгөө дэлхийн 450 өөр хотуудад үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.

Глобал шейперүүд нь өөрсдийн орон нутаг, хотуудад тулгарч буй асуудлыг бүтээлчээр шийдэх санаачлагууд боловсруулж, үүгээрээ дамжуулан нийгэмдээ эерэг нөлөөллийг бий болгохоор ажилладаг.

Дэлхийн эдийн засгийн форум

Дэлхийн эдийн засгийн форум нь даян дэлхийн, бүсийн болон аж үйлдвэрийг улс орнуудын удирдагчид, төр, нийтийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид, бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотойгоор сайжруулах үндсэн зорилготой олон улсын байгууллага юм. 1971 онд ашгийн бус сан болж байгуулагдсан бөгөөд Швейцарийн Женев хотод байрладаг. ДЭФ нь аливаа улс төр, нам, үндэстний эрх ашгийг төлөөлдөггүй болно.