MENU
Видео

Глобал Шейпэрс гэж хэн бэ?

Глобал Шейперс нийгэмлэг нь Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх нийгэмдээ хувь нэмрээ оруулах сонирхолтой 20-30 насны манлайлагч залуусын нэгдэл юм.

Бид хэн бэ?

Бид бол эрч хүч, урам зоригоор дүүрэн залуусын нэгдэл. Бидний эгнээнд хууль, эдийн засаг, бизнес, хэвлэл мэдээлэл зэрэг салбар бүрийн энтрепренерүүд, гүйцэтгэх захирлууд, үүсгэн байгуулагчид, нийгмийн зүтгэлтнүүд, залуу мэргэжилтнүүд багтдаг.

Бид хаана байрладаг вэ?

Дэлхий даяар тархсан Глобал Шэйпэрс Нийгэмлэг 450 гаруй хотод төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол улсад цорын ганц нийгэмлэг үйл ажиллагаа явуулдаг нь Улаанбаатарын хаб бид билээ. 

Бид юу хийдэг вэ?

Бид нийгэм рүү чиглэсэн, сайн дурын аливаа арга хэмжээ, төслүүдээр дамжуулан хүрээлэн буй эргэн тойрондоо эерэг, урт хугацааны болон инновацилаг өөрчлөлт, дэвшлүүдийг авчрах чин хүсэл тэмүүллээр нэгддэг.



Холбогдох